Онцлох мэдээ: Нэгдүгээр сарын 13-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар мөс цөмрөх 3 тохиолдол гарч нэг хүний амь нас эрсдсэн тул ард иргэд мөсөн дээр авто машинтай зорчихгүй байх, бага насны хүүхдийг гол мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх зэргээр байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-01-13

Өнгөрсөн 7 хоногт ажиглагдсан Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээлэл

10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөгөовь аймгийн нутгаар их цасны Гамшигт үзэгдэл /ГҮ/, 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр их цасны ГҮ, Өмнөговийн зүүн, Дорноговийн зүүн өмнөд хэсгээр их цасны Аюултай үзэгдэл /АҮ/ ажиглагдлаа. Мөн 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Завханы нутаг, Говь-Алтайн өмнөд хэсгээр, 27-ны өдөр Төвийн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр хүчтэй салхины, 27-ноос 28-нд шилжих шөнө Дорноговь, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр хүчтэй салхи, цасан шуурганы аюултай үзэгдэл болсон байна. 

<< Буцах
Улаанбаатар - 2020/01/19

5 цаг

-20 -4
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/01/19

-14 6
O
CF
Үүлшинэ

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store