Өнгөрсөн 7 хоног зүүн аймгуудын нутгийн зарим газраар ахиухан хэмжээний тунадас орж, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 38 градус хүрч халсан байна.

2020 оны 06 дугаар сарын 22-ны 08 цагаас 06 дугаар сарын 29-ний 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

Өнгөрсөн 7 хоногт: Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ахиухан хэмжээний тунадас орж, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 38 градус хүрч халсан байна.

22-23-нд төв, зүүн болон говийн аймгуудын зарим газраар, 24-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-26-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, бусад хугацаанд нутгийн зарим газраар 0.1-74.3 мм дуу цахилгаантай усархаг аадар бороо орсон байна. 22-нд Булганы Хутагд 27.0 мм, Хөвсгөлийн Мөрөн, Шинэ-Идэр, Архангайн Тариаланд 25.0-26.0 мм, Дорнодын Халхголд 23.0 мм, 23-нд Хэнтий аймгийн Өндөрхаанд 44.0 мм, Төв аймгийн Зуунмодод 35.0 мм, Хэнтийн Хэрлэнбаян-Улаанд 33.0 мм, Улаанбаатар, Буянт-Ухаад 28.0 мм, 27-нд Өвөрхангайн Баян-Өндөрт 21.0 мм түр зуурын дуу цахилгаантай усархаг аадар бороо орсон байна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 15-17 метр, зарим үед секундэд 28 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурсан байна.

Тунадас: 22-23нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын зарим газраар, 24-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгийн нутгийн хойд хэсэг, баруун болон говийн аймгуудын зарим газраар, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-29нд нутгийн зарим газраар бороо орж, 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.3-74.3 мм хэмжээтэй орсон байна. Хэнтий аймгийн Гурванбаянд 74.3 мм, Дадалд 69.6 мм, Хэнтийн Өндөрхаан, Хөвсгөлийн Их-Уулд 69.4 мм, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Хэнтийн Өмнөдэлгэрт 64.8-64.9 мм, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Булганы Бүрэгхангайд 53.3-55.6 мм, Хэнтийн Норовлинд 50.1 мм усархаг аадар бороо орсон байна.

 

Агаарын хамгийн их температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +19...+24 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +25...+30 градус хүрч халсан байна.

 

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1....-6 градус, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  +11...+16 градус, бусад нутгаар +5...+10 градус байв.

 

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр,  зарим үед секундэд 28 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурсан байна.

 

Улаанбаатар хот орчмоор: 22-нд 0.7-5.0 мм, 23-нд 0.3-4.0 мм, 24-нд 6.0-28.0 мм, 25,27-нд 0.0 мм, 26-нд 0.0-1.7 мм, 28-нд 0.0-1.7 мм, 29-нд 0.6-5.0 мм дуу цахилгаантай аадар бороо орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур секундэд 20-22 метр хүрч ширүүссэн байв. 22-24-нд шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +18...+20 градус, 25-наас халж шөнөдөө +16...+18 градус, өдөртөө +26...+28 градус байлаа.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/08/05

23 цаг

20 68
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/08/05

26 78
O
CF
Дуу цахилгаантай аадар бороо

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store