Өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр хөрсөн дээр цочир хүйтэрлээ

2021 оны 08 дугаар сарын 30-ны 08 цагаас 09 дүгээр сарын 06ы 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Онцлог: 7 хоногийнхоо эхээр дулаахан байсан боловч хугацааны сүүлчээр буюу 9 дүгээр сарын 2-ноос ихэнх нутгаар сэрүүсэж, хөрсөн дээр цочир хүйтэрсэн 7 хоног байлаа. 

Хур тунадас: 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 09 дүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгаар, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 03-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 04-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Хэмжээний хувьд 7 хоногийн нийлбэр тунадасны хамгийн их нь Булганы Орхонд 61.5 мм, Бугат 50.4 мм, Баян-Агт 49.8 мм, Булган 49.7 мм, Ингэттолгой, Хутаг 46.7 мм, Сайхан 46.3 мм, Хангал 39.3 мм, Сүхбаатарын Түвшинширээ 58.0 мм, Халзан 47.0 мм, Баянхонгорын Галуут 47.6 мм, Төв аймгийн Батсүмбэрт 47.0 мм, бусад хэсгээр 0.0-39.0 мм орсон байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаахан Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар +27...+32 градус, бусад нутгаар +22...+27 градус, 2-ноос ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус байв.

Агаарын хамгийн бага температур: 3-наас ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4...+1 градус, хөрсөн дээр цочир хүйтэрсэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +11...+16 градус, бусад нутгаар +2...+8 градус байв.

Cалхи:  Их төлөв секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоорХур тунадас: 30, 01-нд 0.0 мм, 31-нд 2.0-5.0 мм, 2-нд 1.0-4.0 мм, 3-нд 27.0-28.0 мм, 5-нд 0.0-2.0мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.

Агаарын температур: Хугацааны эхэн үеэр шөнөдөө 10+...+12 градус, өдөртөө +23...+25 градус, 2-ноос сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4 градус, хөрсөн дээр цочир хүйтэрсэн, бусад хэсгээ 0...+3 градус, өдөртөө +10…+12 градус байсан байна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр байв. 3-нд борооны өмнө түр зуур 10-12 метр хүрч ширүүссэн байна.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/10/19

14 цаг

7 44
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2021/10/19

7 44
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store