Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр уулархаг нутаг болон томоохон голын хөндийгөөр шөнөдөө -11...-5 градус хүрч хүйтэрлээ

2020 оны 09 дүгээр сарын 21-ний 08 цагаас 09 дүгээр сарын 28-ны 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас: Баруун, төв болон говь, зүүн аймгуудын нутгаар бороо, зарим газраар нойтон цас орсон байна. 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр  0.1-22.0 мм  бороо, нойтон цас орсноос хамгийн их нь Өмнөговийн Манлайд 22.0 мм, Даланзадгадад 20.0 мм, Дорнодын Баян-Уулд 14.5 мм, Дорноговийн Замын-Үүдэд 12.5 мм,  Баян-Өлгийн Дэлүүнд 7.6 мм, Увсын Өндөрхангайд 6.0 мм орсон байна.

Агаарын хамгийн их температур:  Хугацааны эхээр баруун болон говийн аймгуудын нутгаар, 25-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 26, 27-нд говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар дулаан байсан бөгөөд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, төвийн болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +23...+28 градус,  бусад нутгаар +19...+23 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүн байсан бөгөөд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -11...-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+8 градус,  бусад нутгаар -4...+2 градус хоносон байна.

Cалхи: Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 21-нд говь, талын нутгаар, 22-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр , 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд  ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 26-нд говь, тал, хээрийн  нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: 25-ны шөнө 1.0 мм бороо орсон, бусад хугацаанд бороо ороогүй. Салхи ихэнх хугацаанд  секундэд 6-11 метр, 24-ний өдөр секундэд 14-16 метр хүрч ширүүссэн. Шөнөдөө  Яармаг-Сонгины орчмоор 24, 25-нд +1...+6 градус, бусад хугацаанд -2...-7 градус, бусад хэсгээр 25-нд +10 градус орчим, 23, 24, 26-нд +4...+6 градус орчим,21, 22, 27, 28-нд -1...+2 градус, өдөртөө 21, 23-нд +16...+17 градус, 22, 24-нд +20 градус орчим, 25-нд +24 градус орчим, бусад хугацаанд +11...+13 градус байлаа.

 

<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөө шөнө Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2020/10/20

17 цаг

-5 23
O
CF
Цас
3 м/с

ӨНӨӨДӨР - 2020/10/20

-2 28
O
CF
Цас

13 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store