
Өнгөрсөн 7 хоногийн сүүүлээр ихэнх нутгаар 10-17 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -33...-38 градус
2020 оны 11 дүгээр сарын 23-ны 08 цагаас 11 дүгээр сарын 30-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм
Тунадас: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар 0.0-11.4 цас орсноос 23-нд Завхан, Дорнод, Сүхбаатарын зарим газар, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх нутгаар, 24,25-нд ихэнх нутгаар, 26-нд Хөвсгөл, Булган, Сүхбаатар, Дорноговийн зарим газраар, 27-нд Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Сүхбаатарын зарим газраар, 28,29-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Төв аймгийн зарим газраар цас орлоо. Үүнээс нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Увсын Давстад 11.4 мм, Булганы Тэшиг, Сэлэнгийн Цагааннуур, Дундговийн Говь-Угтаалд 7.0 мм цас орсон байна.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгийн баруун, Увс, Баянхонгорын хойд, Завхан, Говь-Алтайн зүүн хэсэг, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутаг, Дорнодын өмнөд хэсэг, Ховд, Өмнөговийн зарим газраар 1-15 см зузаан цастай байна. Үүнээс хамгийн их нь Баянхонгорын Галуут, Байдраг, Булганы Тэшиг, Хөвсгөлийн Цагаан-Үүрд 14-15 см, Өвөрхангайн Баян-Өндөр, Булганы Могод, Төв аймгийн Зуунмод, Сүхбаатарын Эрдэнэцагаан 12 см, Архангайн Өлзийт, Булганы Гурванбулаг, Дашинчилэн, Нийслэлийн Хан-Уул, Төв аймгийн Эрдэнэ, Сүхбаатарын Асгатад 11 см, бусад нутгаар 1-10 см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Агаарын хамгийн их температур: Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -14...-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутийн өмнөд хэсгээр -1....+2 градус, бусад нутгаар -2...-7 градус байв.
Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар 10-17 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -33...-38 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -25...-32 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -14....-19 градус, бусад нутгаар -20...-25 градус байв. Хамгийн хүйтэн нь 27-ны шөнө Завханы Отгонд -37 градус хүрч хүйтэрсэн байна.
Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 7-10 метр, говь болон зүүн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн долоо хоногийн 23,24,25,28,30-нд 0.0-4.0 мм цас орлоо. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр байсан байна. Хугацааны сүүлчээр хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-34 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -14...-16 градус байв.

Онцлох мэдээ
17 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/01/18



6 м/с


Шинэ мэдээ

