Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр ихэнх нутгаар эрс сэрүүссэн ба, уулархаг нутаг, томоохон голын хөндийгөөр -3...-9 градус хүйтэн хонолоо

2020 оны 09 дүгээр сарын 07-ны 08 цагаас 09 дүгээр сарын 14-ний 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас: 9-р сарын 7-нд баруун аймгуудын зүүн, төвийн аймгуудын хойд хэсгээр, говийн аймгуудын зарим газраар, 8-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 9,10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын зарим газраар, 12-нд баруун аймгуудын зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, 13-нд төвийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.1-61.0 мм хэмжээтэй бороо, зарим газраар нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Цагаан-Үүрд 61.0 мм, Дарханы Дархан-Уулд 54.4 мм, Баянхонгорын Галуут, Булганы Бугат, Булган, Ингэттолгой, Сэлэнгийн Зүүн хараа, Хүдэр, Хөвсгөлийн Хатгалд 40.0-43.3 мм хэмжээтэй бороо, нутгийн хойд хэсгээрээ нойтон цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар +10...+17 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр халаж +26...+32 градус, бусад нутгаар +18...+25 градус дулаан байсан бол 9-нөөс эхлэн баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+7 градус, говийн бүсийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар +22...+27 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн аймгуудын зүүн хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +14...+21 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхээр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -2...+4 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр +15...+20 градус, Хангайн нурууны өвөр бэл болон Орхон Сэлэнгийн сав газраар +10...+15 градус, бусад нутгаар +5...+10 градус 10-наас эрс сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3...-9 градус, говийн бүсийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +7...+14 градус, бусад нутгаар -2... +5 градус хоносон байна.

Cалхи: 8-нд Алтайн салбар уулсаар, 9-11-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 12-13-нд баруун, төв, говийн аймгуудын зарим газраар түр зуур секундэд 19-21 метр хүрч ширүүссэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 7-12 метр салхитай байв.

Улаанбаатар хот орчмоор: 8,9-нд 0.0-1.0 мм, 11-13-нд 2.0-6.0 мм хэмжээтэй бороо орсон. Бусад хугацаанд бороо ороогүй. Салхи 9-12-нд түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүссэн, бусад хугацаанд секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-нд Яармаг-Сонгины орчмоор +5...+7 градус, бусад хэсгээр +9...+11 градус, 8-11-нд +12...+14 градус, 12,13-нд сэрүүсэж +0...+3 градус, өдөртөө 7-11-нд +23...+25 градус, 12-ноос сэрүүсэж +15...+17 градус, 13-нд +8...+10 градус байлаа.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/09/28

20 цаг

4 39
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/09/29

13 55
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store