Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр ихэнх нутгаар дулаарч, зарим газраар +25...+30 градус хүрч халлаа

2020 оны 09 дүгээр сарын 14-ны 08 цагаас 09 дүгээр сарын 21-ний 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын хойд хэсгээ  0.1-35.0 мм  бороо орсон байна. Үүнээс хамгийн их нь Дорнодын Халх гол орчмоор 27.0 -35.0 мм, Сүхбаатарын Эрдэнэцагаан 19.3 мм, Булганы Хутаг, Хэнтийн Өндөрхаан 14.0 мм, Хэнтийн Батноров 12.0 мм, Дорнодын Матад 9.0 мм, Өвөрхангайн Хархорин, Булганы Бүрэгхангай 7.0 мм бороо орсон байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр Халх гол орчмоор сэрүүхэн байсан бол 16,17-нд баруун аймгуудын нутгаар,18-наас бүх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +14...+19 градус, говийн бүс нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус,  бусад нутгаар +20...+25 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхээр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгаар  +5...+11 градус,  бусад нутгаар 0...+5 градус хонож байлаа. Харин  18-наас нийт нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутаг болон төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +4... +9 градус хоносон байна.

Cалхи: 15-нд зүүн аймгуудын нутгаар, 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд зарим газраар түр зуур секундэд 19-21 метр хүрч ширүүссэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 7-12 метр салхитай байвсалхитай байв.

Улаанбаатар хот орчмоор: 15-нд 2.0 мм бороо орсон. Бусад хугацаанд бороо ороогүй. Салхи ихэнх хугацаанд  секундэд 6-11 метр. Шөнөдөө  19-нд +6...+8 градус, бусад хугацаанд +1...+4 градус, өдөртөө 15, 20- нд +11...+12 градус, 19-нд +24 градус орчим, бусад хугацаанд +17...+19 градус байлаа.

<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөө шөнө Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2020/10/20

17 цаг

-5 23
O
CF
Цас
3 м/с

ӨНӨӨДӨР - 2020/10/20

-2 28
O
CF
Цас

13 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store