
Өнгөрсөн 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр нийт нутгаар 0.1-40.3 мм бороо, нойтон цас орсон байна
Тунадас: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орсон, хур тунадас элбэгтэй 7 хоног байлаа. 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.1-40.3 мм орсон байна. Үүнээс хамгийн их нь Сүхбаатарын Онгонд-40.3мм, Дарьгангад-36.6мм, Эрдэнэцагаанд 24.3мм, Түвшинширээд 19.4мм, Наранд 18.2мм, Хэнтийн Оргилд 30.0мм, Баянмөнхөд 22.0мм, Галширт 19.9мм бусад нутгаар 0.1-18.0 мм тунадас орсон байна.
Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүн байсан боловч хугацааны сүүлээр халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +19...+24 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангийн тал нутгаар +29...+35 градус, бусад нутгаар +23...+28 градус хүрч халсан байна.
Агаарын хамгийн бага температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5....+1 градус, говийн бүс нутийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар +6...+11 градус, бусад нутгаар +1...+6 градус байв.
Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, говийн бүс нутаг, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 15-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурсан байна.
Улаанбаатар хот орчмоор: 08, 11-нд 0.0-0.6 мм бага зэргийн бороо орсон. Бусад хугацаанд бороо ороогүй. Салхи 08, 10, 11, 12-нд секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүссэн, бусад хугацаанд секундэд 6-11 метр байв. 8-10-нд сэрүүсч шөнөдөө +4...+9 градус, бусад хугацаанд +8...+12 градус, 11, 12-нд өмнөх өдрөөсөө сэрүүсч өдөртөө +14...+19 градус, бусад хугацаанд +20...+24 градус, 14-нд халж +26...+28 градус байлаа.

Онцлох мэдээ
20 цаг




ӨНӨӨДӨР - 2021/01/17



8 м/с


Шинэ мэдээ

