Өнгөрсөн шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэрэлж голын хөндийгөөр -2 градус хүрч хүйтэн хонолоо

Өнгөрсөн хоногт Баян-Өлгийн баруун, Увсын хойд, Баянхонгор, Архангайн зүүн урд, Өвөрхангайн зүүн, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 0.0-7.0 мм тунадас орсноос хамгийн их нь Дорнодын Баян-Уулд 7.0мм, Дашбалбарт 5.0мм, Баянхонгорын Баянговьд 4.0мм, бусад нутгаар 0.0-2.0мм  бороо оров. Бусад нутгаар бороо ороогүй.

Өчигдөр өдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг +15...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +29...+34 градус, бусад нутгаар +21...+28 градус дулаан байв.
Өнгөрсөн шөнө  Хангай,  Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэрэлж голын хөндийгөөр -2...+5 градус дулаан, говийн бүс нутгаар +15...+21 градус, бусад нутгаар +6...+14 градус дулаан хонов.

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-15 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өчигдөр өдөр +23 градус, өнгөрсөн шөнө +6...+11 градус дулаан хонов.

<< Буцах
Улаанбаатар - 2019/11/19

14 цаг

-14 6
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2019/11/19

-10 14
O
CF
Үүлшинэ

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store