Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-01-11

Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод энэ өвлийн хамгийн хүйтэн шөнө тохиолоо

2020 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 01 дүгээр сарын 04-ний 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Хур тунадас:  12-р сарын 28-нд Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Өмнөговийн зарим газраар, 31-нд Увс, Завханы зарим газраар, 1-р сарын 1-нд Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн ихэнх нутаг, Архангай, Төв аймгийн нутгийн зарим газраар, 1-р сарын 2-нд Баян-Өлгий, Увс, Ховдын зарим газраар, 1-р сарын 3-нд Ховд, Завхан, Булганы зарим газраар, 0.0-2.2 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Хяргасд 2.2 мм, Зүүнговьд 2.0 мм, Увсын Баруунтуруунд 1.6 мм, Улаангом, Малчинд 1.4 мм, Тэсд 1.3 мм, Сэлэнгийн Хүдэрт 1.3 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Завхан, Баянхонгор, Архангай, Булган, Төв, Сэлэнгэ, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатарын ихэнх нутаг, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Дорнодын өмнөд,  Баян-Өлгийн баруун, Ховд, Өмнөговийн зарим газраар 1-14 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Цагаан-Үүрт, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 14 см, Увсын Давст, Баянхонгорын Байдраг, Архангайн Түвшрүүлэх, Сэлэнгийн Бугант, Булганы Гурванбулаг, Сүхбаатарын Түмэнцогт, Сүхбаатар, Асгатад 11-13 см, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Бүрд, Сүхбаатарын Дарьганга, Халзан, Хэнтэйн Өндөрхаан, Батноров, Өлзийт, Төв аймгийн Борнуурт 10 см, бусад хэсгээр 1-9 см зузаан цасан бүрхүүлтэй байна.  

Агаарын хамгийн их температур: Өнгөрсөн 7 хоногт 12-р сарын 31-нд болон 1-р сарын 1-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларсан эхэн болон сүүл үеэр хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -23...-37 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23...-30 градус, цас багатай, энгэр ээвэр газраар -7...-14 градус, бусад нутгаар -16...-24 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -37...-50 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -31...-37 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -21...-27 градус, бусад нутгаар -25...-33 градус байв.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 15-22 метр хүртэл хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: 1-р сарын 1-нд 0.0 мм цас орсон. Сүүлийн 2 шөнө хялмаа хаяж хоносон. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтний эрч чангарч Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34...-40 градус, бусад хэсгээр -27...-34 градус, өдөртөө -21...-27 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/01/18

17 цаг

-9 15
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/01/18

-10 14
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store