Өнгөрсөн шөнө Увс аймгийн малчин суманд 8мм цас орж, цасны зузаан 29 см болжээ

 2021 оны 10 дугаар сарын 06-ны 08 цагаас 2021 оны 10 дугаар сарын 07-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Завханы нутаг, Баян-Өлгий, Хөвсгөлийн баруун, Увс, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 0.0-14.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Тэс 14.0мм, Говь-Алтайн Гуулин 7.0мм, Завханы Алдархаан, Шилүүстэй 5.0мм, Улиастай, Баянхонгорын Баянбулаг, Говь-Алтайн Алтай, Баян-Өлгийн Цэнгэл сумдын нутгаар  4.0 мм, бусад нутаар 0.0-3.0 мм орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн Даян 11.0 см Хөвсгөлийн  Рэнчинлхүмбэ 7.0 см,  Баян-Өлгийн Цэнгэл, Завханы Шилүүстэй, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Цагаан-Уул, Чандагат, Баянхонгорын Баянбулаг 2.0 см цасан бүрхүүлтэй байна.

Температур их: Өчигдөр өдөр баруун аймгуудын нутгаар 1-6 градусаар сэрүүсэж, бусад нутгаар 1-5 градусаар дулаарч Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг +1...+6 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +7...+11 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод Монголын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14….+19 градус, бусад нутгаар +11..+16 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө нутгийн зүүн хагаст 1-10 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-9 градусаар дулаарч, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6...-11 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,  Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0....-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+9 градус, бусад нутгаар 0...+5 градус хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгаар секундэд 7-12 метр, бусад нутгаар  секундэд 4-9 метр байлаа.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт хур тунадас ороогүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өнгөрсөн шөнө Яармаг Сонгины орчмоор -6 градус, бусад хэсгээр 0 градус орчим, өчигдөр өдөр +14 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/10/19

11 цаг

2 35
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2021/10/19

7 44
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store