Өнгөрсөн шөнө томоохон голуудын хөндий, уулархаг нутгаар -2....+3 градус хүрч хонолоо

2021 оны 09 дүгээр сарын 06ы 08 цагаас 2021 оны 0дүгээр сарын 07-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн хоногт төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-10.0 мм бороо орсноос хамгийн их нь Сэлэнгийн Зүүнхараад 10.0 мм, Төв аймгийн Батсүмбэрт 9.0 мм, Булганы Булганд 8.0 мм, Хутаг, Хэнтийн Дадал, Төв аймгийн Борнуурт 7.0 мм, Угтаал, Булганы Бүрэгхангайд 6.0 мм, бусад нутгаар 0.0-5.0 мм бороо орсон байна.

Температур их: Өчигдөр өдөр Баян-Өлгийн баруун, Сэлэнгийн хойд, Дорнодын зүүн хэсгээр өмнөх хоногоосоо 1-4 градусаар сэрүүсч, бусад нутгаар 1-10 градусаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +10...+16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар +17...+24 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -2....+3 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+17 градус, бусад нутгаар +4...+10 градус хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-20 метр хүрч ширүүссэн байна. 

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчимоор 0...+2 градус, бусад хэсгээр +4...+6 градус дулаан, өчигдөр өдөр +16...+18 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/10/19

11 цаг

2 35
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2021/10/19

7 44
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store