Онцлох мэдээ:          Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна. Цаашид ихэнхи нутгаар үргэлжилсэн бороо орж  жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-06-17

Өнгөрсөн шөнө төвийн аймгуудын ихэнх нутгаар, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр өмнөх шөнөөсөө 8-13 градусаар сэрүүсчээ

Өнгөрсөн хоногт Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Сэлэнгийн сав, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0.1-7.0 мм бороо орсноос хамгийн их нь Хэнтийн Дадалд 7.0 мм, Архангайн Цэцэрлэг, Түвшрүүлэх, Дорнодын Баян-Уулд 6.0 мм, Дорнодын Дашбалбарт 3.0 мм бороо орсон байна.  

Өчигдөр өдөр Говь, тал, хээрийн бүс нутгаар өмнөх өдрөөсөө 1-6 градусаар дулаарч Алтайн өвөр говиор +24...+29 градус, говийн бүс нутгаар +21...+26 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +10...+15 градус байв.
Өнгөрсөн шөнө төвийн аймгуудын ихэнх нутгаар, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр өмнөх шөнөөсөө 8-13 градусаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар -3...+2 градус, говь талын нутгаар +8...+13 градус хонов.
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 9-14 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурсан.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй.  Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүссэн. Өчигдөр өдөр +22...+24 градус, өнгөрсөн шөнө сэрүүсч +1...+3 градус  хонов.
<< Буцах
Улаанбаатар - 2019/06/17

14 цаг

18 64
O
CF
Үзэгдэлгүй
1 м/с

ӨНӨӨДӨР - 2019/06/17

21 69
O
CF
Бороо

11 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store