Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар хүйтэн хонолоо

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр  Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод,Сүхбаатарын нутаг аймаг, Увсын баруун, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Дорноговийн хойд хэсгээр 1-27.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 27см, Хяргаст 19см, Завханы Тосонцэнгэл, Баянтэс, Баянхайрхан, Их-уул, Цагаанхайрхан, Түдэвтэй, Хөвсгөлийн Их-Уул, Жаргаланд 12-19 см зузаан цастай байна. 

Тунадас: Өнгөрсөн хоногт Завхан, Хөвсгөлийн зарим газраар 0,2-5,0 мм цас орж, төвийн аймгуудын нутгаар ялимгүй цас бударч хонов. Бусад нутгаар цас ороогүй байна. Үүнээс хамгийн их цас орсон нь Завханы Бая-тэсд 5,0мм, Тосонцэнгэлд 1,0мм, Хөвсгөлийн Чандгатад 1,9мм орсон байна.
Температур их:  Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5 градус дулаанаас -3 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голуудын хөндийгөөр -13...-18 градус, бусад нутгаар  -4...-12 градус хүйтэн байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар хүйтэн хонож Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голуудын хөндийгөөр -21...-28 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-12 градус, бусад нутгаар -13...-20 градус хүйтэн байв.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 7-12 м/с, өдөртөө Алтайн салбар уулс болон говь,талын нутгаар зарим үед 15-18 м/с хүрч ширүүссэн ба Говь-Алтайн Бугатад түр зуур 25 м/с хүрсэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн шөнө 0.0 мм цас хялмаалж хонов. Салхи баруун хойноос 3-8 м/с. Өнгөрсөн хоногоос бага зэрэг дулаарч өдөртөө -12...-15 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр -18...-20 градус хүйтэн байв.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/09/27

8 цаг

1 33
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2020/09/27

11 51
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store