Онцлох мэдээ:          Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна. Цаашид ихэнхи нутгаар үргэлжилсэн бороо орж  жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-06-17

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөсөө 7-12 градусаар дулаарчээ

Өнгөрсөн шөнө Баян-Өлгийн Даянд 2.0 мм бороо орсон байна.    

Өчигдөр өдөр ихэнх нутгаараа өмнөх өдрөөсөө 4-9 градусаар дулаарч Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар +27...+32 градус, бусад нутгаар +21...+26 градус байв.
Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөсөө 7-12 градусаар дулаарч Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар +4...+9 градус байлаа.
Өнгөрсөн хоногт говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 9-14 метр, зарим үед секундэд 22 метр хүрч ширүүссэн байна. Үүнээс хамгийн их нь Өлгий, Дорнодын Халх гол, Матад сумуудад секундэд 14-16 метр, зарим үед секундэд түр зуур 18-22 метр хүрч ширүүсчээ.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун өмнөөс 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна. Өчигдөр өдөр +24...+26 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор +1...+3 градус, бусад хэсгээр +7...+9  градус  хоносон байна.
 
<< Буцах
Улаанбаатар - 2019/06/17

17 цаг

18 64
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/06/17

21 69
O
CF
Бороо

11 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store