Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөс хүйтэрч Увс нуур Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -36...-43 градус хүйтэн хонолоо

Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс хүйтэрч Увс нуур болон  Тэс голын хөндийгөөр -26...-31 градус,  Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эгийн голын хөндийгөөр -19...-25 градус, Цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар  -0...-8 градус, бусад нутгаар  -10...-18 градус хүйтэн байв. 

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөс хүйтэрч Увс нуур Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -36...-43 градус, болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -28...-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  -16...-22  градус, бусад нутгаар -23...-27 градус хүйтэн хонов.
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 7-14 метр,  Алтайн уулархаг нутаг болон говь талын нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт ялимгуй цас орж, салхи өчигдөр өдөр секундэд 7-12 метр, өнгөрсөн шөнө секундэд 1-6 метр. Хүйтэрч өчигдөр өдөр -16...-18 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-33 градус, бусад хэсгээр -25...-27 градус хонов.

 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/02/21

14 цаг

-3 26
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2019/02/21

0 32
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store