Өнгөрсөн шөнө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр -4...+1 градус хонолоо

2020 оны 09 дүгээр сарын 02-ны 08 цагаас 2020 оны 09 дүгээр сарын 03-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн хоногт Дархадын хотгор, Дорнод, Дарьгангын тал нутгаар 0.0-2.0 мм бороо орсноос хамгийн их нь Дорнодын Халхголд 2,5мм,  Сүхбаатарын Баяндэлгэрт 1.0 мм бороо орсон байна.      

Температур их: Өчигдөр өдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, Их нуурууд болон Увс нуурын хотгор, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэлээр +27...+32 градус, бусад нутгаар +21....+26 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр -4...+1 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий болон Дарьгангын тал нутгаар +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус,  бусад нутгаар +7...+12 градус хоносон байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Өчигдөр өдөр +20 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор +3...+5 градус, бусад хэсгээр +6...+8 градус хонов.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/09/29

8 цаг

1 33
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2020/09/29

13 55
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store