Онцлох мэдээ:          Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна. Цаашид ихэнхи нутгаар үргэлжилсэн бороо орж  жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-06-17

Өнгөрсөн шөнө Баян-Өлгий, Ховдын баруун хэсгээр 0,4-3.0 мм бороо орлоо

Өчигдөр өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар өмнөх өдрөөс 1-4 градусаар сэрүүсч Алтай,Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-22 градус,  бусад нутгаар өмнөх өдрөөсөө 2-7 градусаар дулаарч Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +28...+35 градус, бусад нутгаар +26...+31 градус хүрч халав байв.

Өнгөрсөн шөнө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Тэс, Туул, Тэрэлжийн голын хөндийгөөр өмнөх шөнөөс сэрүүсч 4-10 градус, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар +14...+21 градус, бусад нутгаар +9...+13 градус дулаан хонов.
Ихэнх нутгаар салхи секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-16 метр хүрч ширүүсэв.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун өмнөөс 7-12 метр. Өдөртөө +30 градус,өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор +5...+9 градус, бусад хэсгээр +11  градус дулаан  хонолоо.
<< Буцах
Улаанбаатар - 2019/06/17

17 цаг

18 64
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/06/17

21 69
O
CF
Бороо

11 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store