Онцлох мэдээ: 7 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бүгсий, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Туул, зүүн хажуугийн Балж, Увс нуурын савын Баруунтуруун, Чигж, Хангилцаг болон Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Туул, Ерөө, Балж, Хэрлэн, Хархираа, Хариг, Түргэн , Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван тус тус хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 15-нд Туул гол Лүн, Онон гол Дадал сум орчимд усны түвшин 10-25 см нэмэгдэж, Онон гол үерийн түвшинд дөхнө.  Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-14  

Өнгөрсөн хоногт Хэнтийн Батширээт, Дадал, Биндэрт 26,3-40,0 мм тунадас оржээ

Өнгөрсөн хоногт төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр  0.1-40.0 мм бороо орсноос хамгийн их нь Хэнтийн Батширээт, Дадал, Биндэрт 26,3-40,0 мм, Архангайн Хотонтод 21,3 мм, Булганы Булган суманд 23,0 мм, Сэлэнгийн Хүдэрт 20.0мм, Улаабаатар хот орчмоор 20,0-21,0 мм бороо оров.

Өчигдөр өдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар өмнөх өдрөөс сэрүүсч +12...+17 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +27...+32 градус, бусад нутгаар +19...+25 градус байв.
Өнгөрсөн шөнө  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -4...+3 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, бусад нутгаар +7...+12 градус хонов.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт 8,0-21,0 мм бороо оров. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-10 метр хүрч ширүүсэв. Өчигдөр өдөр +22...+24 градус, өнгөрсөн шөнө өмнөх шөнөөс сэрүүсч +7...+9 градус хонов.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/14

11 цаг

26 78
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/14

29 84
O
CF
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store