Өнгөрсөн хоногт Хүрэн бэлчир орчмоор -1...+4 градус дулаан хонолоо

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.1-23.0мм бороо үргэлжлэн оров. Хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Дундговийн Дэрэн, Адаацаг, Говь-Угтаал, Доноговийн Иххэт, Дорнодын Эрээнцав, Архангайн Жаргалант, Булганы Баяннуурт 18.0-23,0мм бороо орсон байна.

 Өчигдөр өдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар  +24...+29 градус, бусад нутгаар 18-24 градус дулаан байв.
Өнгөрсөн шөнө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэсийн голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+18 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан хонов.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 2.0-4.0 мм бороо оров. Салхи секундэд 5-10 метр, өчигдөр өдөр +19...+20 градус, өнгөрсөн шөнө +9...+10 градус дулаан хонов.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/09/19

8 цаг

8 46
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2019/09/19

18 64
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store