Онцлох мэдээ: Арванхоёрдугаар сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн, мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс                                                                                                                            2020-12-01

Өнгөрсөн хоногт Ховдын өмнөд, Говь-Алтайн баруун өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр секундэд 16-24 метр хүрч хүчтэй салхилж, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдлаа

Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээлэл

Өчигдөр өдөр: Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар 0.0-10.0 мм цас орж цасан шуурга шуурч, Ховдын өмнөд, Говь-Алтайн баруун өмнөд хэсгээр секундэд 16-24 метр хүрч хүчтэй салхи салхилж цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна. 

Өнгөрсөн шөнө: Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр секундэд 16-24 метр хүрч хүчтэй салхи, Архангайн зүүн хэсэг, Өвөрхангайн хойд хэсэг, Булганы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр 0.0-6.0 мм цас орж цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна. 

 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/12/03

8 цаг

-24 -11
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/12/03

-18 0
O
CF
Багавтар үүлтэй

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store