Өнгөрсөн хоногт Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр нойтон цас орлоо

Өнөө өглөөний станц, харуулуудын цасны зузааны хэмжилтийн мэдээгээр Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр 0.0-11.0 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Хөвсгөлийн Рашаантад 11.0 см, Хатгалд 6.0 см, Булганы Баян-Агтад 6.0 см, бусад нутгаар 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Өнгөрсөн хоногт төв, зүүн болон говийн аймгуудын зарим газраар 0.0-13.5 мм хур тунадас орлоо. Хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Өмнөговийн Номгонд 13.5 мм,  Хөвсгөлийн Рашаант, Эрдэнэтийн Улаантолгой, Дорноговийн Улаан-Уул, Өмнөговийн Баян-Овоо, Цогтцэцийд 8.0-10.0 мм, бусад нутгаар 0.0-7.0 мм хур тунадас орсон байна.
Өчигдөр өдөр бүх нутгаар өмнөх өдрөөсөө 1-20 градусаар хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -2...+4 градус, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +12...+18 градус, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +6...+11  градус байв.
Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөсөө 0-9 градусаар хүйтэрч хоносон байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор -8...-13 градус, Эхийн голын Баянбүрд, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Халх голын сав газраар +7...+13 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0...+6 градус, бусад нутгаар -2...-7 градус хонов.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр болон өнгөрсөн шөнө 0.0-0.5 мм хур тунадас орсон. Салхи баруун хойноос 6-11 м/с. Өчигдөр өдөр +2...+4 градус, шөнөдөө 0...-2 градус хонов.
<< Буцах
Улаанбаатар - 2019/11/12

20 цаг

-19 -2
O
CF
Үзэгдэлгүй
1 м/с

ӨНӨӨДӨР - 2019/11/12

-13 8
O
CF
Ялимгүй цас

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store