Онцлох мэдээ:           8 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Увс нуурын савын Хахираа, Хэнтий нуруунаас усжих Ерөө, Балж, Туул, Хэрлэн голууд үерийн түвшинг 10-50 см даван үерлэж байгаа бол Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум, Хэнтий нурууны Онон гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-20 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна. Цаашид нутгийн ихэнх хэсгээр бороо орох төлөвтэй байгаа  тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны  аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.   Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-08-08

Өнгөрсөн хоногт Төв аймгийн Батсүмбэрт 61.0 мм бороо оржээ

2020 оны 07 дугаар сарын 09-ний 08 цагаас 2020 оны 07 дугаар сарын 10-ны 08 цаг хүртэлх 

цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн хоногт төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, баруун аймгуудын нутгийн зарим газраар 0.1-61.0 мм бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орсноос хамгийн их нь Төв аймгийн Батсүмбэрт 61.0 мм, Партизанд 59.0 мм, Эрдэнэд 35.0 мм, Булганы Баяннуурт 48.0 мм, Дарханы Орхонд 41.0 мм, Сүхбаатарын Дарьгангад 37.0 мм, Архангайн Түвшрүүлэхэд 34.5 мм, Өвөрхангайн Сант 30. мм бороо орж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Бусад нутгаар 0.1-29.0 мм бороо орсон байна.

Температур их:  Өчигдөр өдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-үүр голын хөндийгөөр +10...+15 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +29...+34 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул голын хөндийгөөр +23...+28 градус, бусад нутгаар +17...+22  градус дулаан байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 0...+8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар Дорнод-Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 6-11 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөртөө 13.0-15.0 мм, өнгөрсөн шөнө  9.0-12.0 мм бороо орсон байна. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна. Өчигдөр өдөр +24...+26 градус, өнгөрсөн шөнө +12...+14 градус хонов.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/08/08

17 цаг

18 64
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2020/08/08

21 69
O
CF
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store