Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ                 Дөрөвдүгээр сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-50 см нимгэрч  мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж  байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-04-01

Өнгөрсөн хоногт орсон их цасны улмаас цасны зузаан 1-12 см-ээр нэмэгдсэн байна

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян-Өлгийн баруун хойд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай. Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговийн зарим хэсгээр 0.0-34.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Их-Уул, Тосонцэнгэл 34.0 см, Увсын Малчин, Завханы Баянтэс, 32.0 см, Увсын Улаангом, Түргэн, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Завханы Цагаанхайрхан, Түдэвтэй, Хөвсгөлийн Жаргалан, Галт, Булганы Бугант, Сэлэнгийн Хүдэр  20.0-25.0см, Увсын Тэс, Завханы Алдархаан, Нөмрөг, Улиастай, Яруу, Идэр, Баянхайрхан, Тэлмэн, Булганы Хангал, Хэнтийн Дадал, Батширээт, Норовлин, Гурванбаян, Хөвсгөлийн Чандагат, Чандмань-Өндөр, Архангайн Өндөр-Улаан, Өлзийт, Булганы Буян-Агт, Хангал, Бугат, Орхон, Хэнтийн Батширээтэд 11-18 см, бусад нутгаар 1-10 см  зузаан цастай байна. 

 Тунадас: Өнгөрсөн хоногт Завхан, Архангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн хойд, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн өмнөд, Дундговийн зүүн хэсгээр 0.1-8.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Архангайн Өндөр-Улаанд 8.0 мм, Завханы Цагаанхайрхан, Идэр, Хэнтийн Норовлин, Биндэр, Дадал сумдын нутаг, Улаанбаатар хот орчмоор 5.0-6.0 мм их цас орж, цасны зузаан 1-12 см-ээр нэмэгдсэн байна.  

 Температур их: Ихэнх нутгаар 1-17 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -12...-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -5...-11 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр +5...+13 градус, бусад нутгаар -4...+3 градус байв. 

 Температур бага: Ихэнх нутгаар хүйтний чангарч Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -29...-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр  -22...-27 градус, говийн бүс нутгаар -8...-13 градус, бусад нутгаар -16...-21 градус хоносон байна

 Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, Алтайн уулс болон говь тал хээрийн нутгаар зарим үед түр зуур 16-26 м/с хүрч цасан шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 3.0-4.0 мм, өнгөрсөн шөнө 2.0 мм цас орсон. Салхи гол төлөв баруун баруун хойноос 5-10 м/с. Өчигдөр өдөр -9 градусаар хүйтэрч -10...-12 градус, өнгөрсөн шөнө -15...-17 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/04/10

14 цаг

13 55
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2020/04/10

15 59
O
CF
Цэлмэг

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store