Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 1-7 градусаар дулаарчээ

Температур их: Ихэнх нутгаар 1-7 градусаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх,  Идэр, Тэс голын хөндийгөөр -16...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Монголын тал нутаг болон цас багатай энгэр газраар +1...-7 градус, бусад нутгаар  -7...-14 градус байв. 

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-6 градусаар хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн Бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -29...-37 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -27...-34 градус, цас багатай энгэр газар болон Дорнод-Дарьгангын тал нутгаар -12...-20 градус, бусад нутгаар -20...-27 градус хонолоо.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. Өдөртөө -1...-3 градус, шөнөдөө Яармаг-Сонгино, Багануур, Тэрэлж орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр -17...-19 градус хүйтэн байлаа.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/05/20

14 цаг

17 62
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2019/05/20

18 64
O
CF
Багавтар үүлтэй

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store