Онцлох мэдээ: 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч, мөсний нягт багасаж, зузаарлын эрчим буурч мөс хэврэгшин голын уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна Гадаргын усны судалгааны хэлтэс  

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 1-6 градусаар дулаарлаа

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Булган, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Сэлэнгийн, Төв аймгийн баруун, Хэнтийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр  1-24 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 24 см, Улаангом, Хяргас, Малчинд 20 см, Баруунтуруунд 19 см, Завханы Баянтэсд 16 см,  Хөвсгөлийн Хатгалд 15 см, Завханы Улиастай, Цагаанхайрханд 14 см зузаан цастай байна.

Ихэнх нутгаар 1-6 градусаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх,  Идэр, Тэс голын хөндий, Хангайн уулархаг нутгаар -18...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Монголын тал нутаг болон цас багатай энгэр газраар +2...-7 градус, бусад нутгаар  -7...-14 градус хүйтэн байв.  

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-5 градусаар хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн Бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -32...-43 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -27...-32 градус, цас багатай энгэр газар болон Дорнод-Дарьгангын тал нутгаар -11...-20 градус, бусад нутгаар -20...-27 градус хүйтэн хонолоо.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун өмнөөс 3-8 м/с. Өдөртөө -4...-6 градус, шөнөдөө Яармаг-Сонгино, Багануур, Тэрэлж орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -19...-21 градус хүйтэн байлаа.
<< Буцах
Улаанбаатар - 2019/03/23

8 цаг

-10 14
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2019/03/22

-1 30
O
CF
Үүл багаснa

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store