Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 1-6 градусаар дулаарсан байна

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн нутаг, Говь-Алтай, Булган, Өмнөговийн  хойд, Архангай, Өвөрхангайн өмнөд хэсгээр 1-24см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 24см, Хяргас, Малчинд 19см, Баруунтуруунд 18см, Улаангомд 16см, Завханы Баянтэсд 14см, Завханы Цагаанхайрханд 15см, Хөвсгөлийн Хатгалд 14см, Улиастайд 12см зузаан цастай байна.

Температур их:  Ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 1-6 градусаар дулаарч, Увс нуурын хотгор,  Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор -5..-10 градус, Алтайн нурууны өвөр, Орхон-Сэлэнгийн сав, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар   +6...+12 градус, бусад нутгаар -1...+5 градус байв.
Увс нуур , Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор  -23...-30 градус, Их нуурууд болон Дархадын хотгор,  Хөвсгөлийн уулархаг нутаг,  Туул, Тэрэлж голын хөндийгөөр -16...-20 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын  тал нутаг болон цас багатай энгэр газраар -5...-11 градус, бусад нутгаар -10...-16 градус хонолоо. 
 Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос  секундэд 3-8 метр. Өдөртөө +1...+3 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -20 градус, бусад хэсгээр -13...-15 градус  байлаа.
 
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/05/20

14 цаг

17 62
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2019/05/20

18 64
O
CF
Багавтар үүлтэй

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store