Өнгөрсөн хоногт Дорнодын Чойбалсан, Сэргэлэн, Увсын Хяргасд 10.0-13.0мм бороо, нойтон цас орлоо

2020 оны 10 дугаар сарын 01-ний 08 цагаас 2020 оны 10 дугаар сарын 02-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.0-13.0 мм бороо, нойтон цас орсноос хамгийн их нь Дорнодын Чойбалсан, Сэргэлэн, Увсын Хяргасд 10.0-13.0мм, бусад нутгаар 0.0-9.0 мм бороо, нойтон цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увс, Завханы зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгийн хойд хэсгээр, Төв аймгийн зарим газраар 1-23 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Төв аймгийн Эрдэнэсантад 23 см, Увсын Хяргаст 14 см, Архангайн Хангайд 10 см, бусад нутгаар 1-9 см зузаан цастай байна.

Температур их: Өчигдөр өдөр өмнөх өдрөөсөө ихэнх нутгаар 1-14 градусаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+16, бусад нутгаар +4...+10 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-12 градусаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9...-15 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр -2...+5 градус, бусад нутгаар -2....-9 градус хоносон байна.
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар салхи секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-20 метр, зарим үед 24 м/с хүрч аюултай үзэгдэлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 0.0 мм хур тунадас орсон байна. Өнгөрсөн шөнө хур тунадас ороогүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. Хүйтэрч өчигдөр өдөр 0...-2 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -9...-11 градус, бусад хэсгээр -6...-8 градус хонов.

 

Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээлэл: 

Өчигдөр өдөр: Хэнтийн өмнөд, Дундговийн зүүн, Дорноговийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, салхи Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтийн баруун, Дундговийн хойд, Дорноговийн өмнөд хэсгээр 15-20 м/с, түр зуур 24 м/с хүрч ширүүсч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөө шөнө Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2020/10/20

17 цаг

-5 23
O
CF
Цас
3 м/с

ӨНӨӨДӨР - 2020/10/20

-2 28
O
CF
Цас

13 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store