Өнгөрсөн хоногт Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр 0.0-5.0 мм бороо орлоо

Өнгөрсөн хоногт Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр 0.0-5.0 мм бороо орсноос хамгийн их нь Өмнөговийн Гурвантэсд 5.0 мм бороо орсон байна.

Агаарын температурын хувьд өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчимоор +11...+16 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 21-26 градус, бусад нутгаар +17...+22 градус байв.
Шөнө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -0...-5 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр +9..+14 градус, бусад нутгаар +3..+8  градус хоносон байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөсөн хоногт бороо ороогүй. Салхи секундэд 6-11 метр. Өчигдөр өдөр +19...+21 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор +2...+4 градус, бусад хэсгээр +5...+7  градус байв. 
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/07/18

8 цаг

20 68
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/07/18

25 77
O
CF
Аянга цахилгаантай аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store