Онцлох мэдээ: 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч, мөсний нягт багасаж, зузаарлын эрчим буурч мөс хэврэгшин голын уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна Гадаргын усны судалгааны хэлтэс  

Увсын Зүүнговьд -47 градус хүрч хүйтэн хонолоо.

Өнгөрсөн хоногт Ховдын Байтаг 2,0 мм, Говь-Алтайн Ажбогдод 0,2 мм цас орсон байна. Бусад нутгаар цас ороогүй. 

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл,  Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Сүхбаатарын хойд, Сэлэнгийн баруун, Архангайн зүүн хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговь 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 17 см, Хяргасд 15см, Завханы Улиастай, Баянтэст 12см, Хөвсгөлийн Хатгалд 15 см бүрхүүл тогтсон байна. 

Өчигдөр өдөр Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-34 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25...-30 градус, бусад нутгаар -18...-24 градус  байв. 

Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -40...-47 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -34...-40 градус, бусад нутгаар -27...-34 градус хоносон байна. Хамгийн хүйтэн нь Увсын Зүүнговьд -47 градус хүйтэн хонов.

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 3-8 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -24...-26 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -34...-36 градус, бусад хэсгээр -29..-31 градус хүйтэн хонолоо.

 

<< Буцах
Улаанбаатар - 2019/03/23

8 цаг

-10 14
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2019/03/22

-1 30
O
CF
Үүл багаснa

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store