Онцлох мэдээ: 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч , мөсний үзэгдэл идэвхижиж, мөсний нягт багасан мөс хэврэгшиж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн Монгол орны нийт газар нутгийн 38 хувь нь цастай байгаа ба агаарын температур нэмэгдэхийн хэрээр  гол мөрний сав газар дахь цас, мөс болон өндөр уул, ой модтой, нар бага тусдаг газруудад үлдсэн  цас хайлж шар усны үер буух нөхцөл бүрдэх тул шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.  

Өнгөрсөн хоногт бүх нутгаар цас ороогүй, цаг агаар тогтуун байв

Өнөө өглөөний 08 цагийн байдлаар цаг уурын өртөө, харуулын талбай дээрх хэмжилтээр Увс, Завхан, Хөвсгөл, Булганы ихэнх нутаг, Баян-Өлгийн өмнөд, Говь-алтайн зүүн хойд, Архангай, Сүхбаатарын зүүн, Дорнодын хойд хэсгээр 1-17 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Хөвсгөлийн Хатгалд 17 см, Увсын Малчин 13 см, Хяргаст 11 см, Хөвсгөлийн Улаан-уулд 12 см зузаан цастай байна.

Өчигдөр өдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өмнөх өдрөөс 0-2 градусаар хүйтэрч, бусад нутгаар 0-9 градусаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -4...-10 градус, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав, говийн аймгуудын өмнөд хэсгээр +5...+7 градус, бусад нутгаар -3...+4 градус дулаан байсан бол шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр өмнөх шөнөөс 0-3 градусаар хүйтэрч , бусад нутгаар 1-12 градусаар дулаарч хоносон байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15..-19 градус, Алтайн өвөр говь, говийн аймгуудын өмнөд хэсгээр -2... -7 градус, бусад нутгаар  -8..-14 градус хүйтэн хонов.

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-17 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурсан байна.

<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөөдөр Булган, Төв, Хэнтийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Дундговь, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширү
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2019/04/19

20 цаг

4 39
O
CF
Шороо тоос
6 м/с

ӨНӨӨДӨР - 2019/04/19

17 62
O
CF
Багавтар үүлтэй

14 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store