Өнгөрсөн хоногт Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар, Хөвсгөл, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим газраар хур тунадас, уулаараа цас орлоо

 Өнгөрсөн хоногт Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 1,0-3,1мм, Хөвсгөл, Архангай, Төв, Хэнтий,  Дорнодын зарим газраар 0,0-0,7 мм хур тунадас уулаараа цас орж, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр өртөө харуулын талбайд 1-2 см цасан бүрхүүүл түр тогтсон байна. Бусад нутгаар хур тунадас ороогүй. 

Өчигдөр өдөр төвийн аймгуудын нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хйод хэсгээр 1-13 градусаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Улз, Онон голуудын хөндийгөөр +3....+14 градус, бусад нутгаар +15...+22 градус байв.
Өнгөрсөн шөнө говийн бүсийн өмнөд хэсгээр дулаахан +3...+9 градус, бусад нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим,  Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5...-13 градус, бусад нутгаар -4...+2 градус хоносон байна.
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурсан байна.
Улаанбаатар хот орчмоор:  Өнгөрсөн  хоногт  хур тунадас ороогүй.  Салхи баруун хойноос 6-11 м/с. Өмнөх хоногоос 3-4 градусаар хүйтэрч өдөртөө +10...+13 градус, шөнөдөө -4...-7 градус байв.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/10/14

20 цаг

0 32
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2019/10/14

7 44
O
CF
Багавтар үүлтэй

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store