Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Увсын баруун хэсгээр 0.0-0.4 мм цас орж, бусад нутгаар цас ороогүй байна

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Говь-Алтайн зарим, Ховдын өмнөд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1-30.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 30см, Хяргасд 24см, Баруунтуруун 10см, Завханы Баянтэс18см, Тосонцэнгэл 17см, Их-уул, Цагаанчулуутад 16см, Цагаанхайрхан 12см, Хөвсгөлийн Жаргалан 15см, Чандмань 11см, Сэлэнгийн Бугант 11см, Хүдэр 10см, Хэтийн Дадал 13см, Батширээт 12 см, Баян-овоо 10см, Сүхбаатарын Түмэнцогт 12см зузаан цастай байна. 

Температур их: Ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 1-9 градусаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -15...-24 градус, Монгол-Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон говийн бүс  нутгийн өмнөд хэсгээр  +1...-6 градус, бусад нутгаар -7...-15 градус хүйтэн байв.
Температур бага: Ихэнх нутгаар өмнөх хоногоосоо 1-8 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулс, Хүрэн бэлчир, Завхан голын эх,  Идэр, Тэс, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -24...-33 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-16 градус, бусад нутгаар -17...-24 градус хүйтэн хонов.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи зүүн өмнөөс 3-8 м/с. Өдөртөө -11...-13 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр  -21...-23 градус хүйтэн байв.
<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөө шөнө Төв аймгийн өмнөд, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секун
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2020/09/30

23 цаг

1 33
O
CF
Цас
7 м/с

ӨНӨӨДӨР - 2020/09/30

6 42
O
CF
Хур тунадас

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store