Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-01-11

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон Сэлэнгийн Сүхбаатар орчмоор 0.0-40.0 мм бороо орлоо

2020 оны 07 дугаар сарын 30-ны 08 цагаас 2020 оны 07 дугаар сарын 31-ний 08 цаг хүртэлх 

цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон Сэлэнгийн Сүхбаатар орчмоор 0.0-40.0 мм бороо орсноос хамгийн их нь Увсын Цагаанхайрхан 40.0 мм, Баруунтуруунд 37.0 мм, Хяргасд 35.0 мм, Хэнтийн Дадалд 32.0 мм орсон байна.

Температур их: Өчигдөр өдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +15...+23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар  +29...+34 градус, бусад нутгаар +23...+29 градус байлаа. 

Температур бага: Өнгөрсөн шөнө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +9...+16 градус хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 6-11 м/с, Алтайн салбар уулсаар  түр зуур секундэд 16-24 метр хүрч ширүүссэн байна. 

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй байна. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. Өчигдөр өдөр +24...+26 градус, өнгөрсөн шөнө +14...+16 градус хонов.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/01/17

17 цаг

-15 5
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2021/01/17

-14 6
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store