Өнгөрсөн хоногт Архангайн Цэцэрлэгт 6.0 мм цас орсон байна

Тунадас: Өнгөрсөн хоногт Архангайн ихэнх нутаг, Хөвсгөлиийн Рэнчинлхүмбэ, Хатгал, Баянхонгорын Галуут, Булганы Тэшигд 0.0-6.0 мм тунадас орсноос Архангайн Цэцэрлэгт 6.0 мм орсон байна. 

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Архангайн ихэнх нутаг, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр  цасны зузаан 1.0-20.0 см зузаан цасан бүрхүүлтэй болсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчин, Хяргас, Завханы Баянтэсд 10.0-20.0 см,  Увсын Улаангом, Баруунтуруун, Тэс, Давст, Сагил, Зүүнговь, Түргэн, Завханы Яруу, Их-Уул, Баянхайрхан, Түдэвтэй, Архангайн Цэцэрлэгт 1.0-6.0 см зузаан цастай, бусад нутгаар цасгүй  байна.
Температур их:  Өчигдөр өдөр Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар +2...+8 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +16...+22 градус, бусад нутгаар +9...+15 градус байв.
Температур бага: Өнгөрсөн шөнө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Халх голын хөндийгөөр -8...-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул  голын хөндийгөөр -3...-8 градус, бусад нутгаар -3...+4 градус хонов. 
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, говь, хээрийн бүс нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсч зөөлөн  шороон шуурга  шуурсан байна.
Улаанбаатар хот орчмоор: : Өнгөрсөн хоногт хур тунадас ороогүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна. Өдөртөө +10...+12 градус, шөнөдөө  Яармаг-Сонгины орчмоор -6 градус, бусад хэсгээр -1 градус хонов.
 
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/06/04

11 цаг

19 66
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2020/06/04

23 73
O
CF
Үүлшинэ

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store