Онцлох мэдээ: Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ Наадмын өдрүүдэд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 95 см, Ерөө голын дагууд  90-115 см тус тус нэмэгдэж , Туул гол үерийн аюултай түвшинд хүрэхэд 10 см дутуу байна. 7 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, зүүн хажуугийн Барх, Балж, Хангай нурууны өврийн Байдраг, Таац, Завхан болон Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Туул, Сөгнөгөр, Ерөө, Хэрлэн, Түргэн , Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 14-нд Туул гол Алтанбулаг, Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 20-45 см нэмэгдэж, үерийн түвшинг 30 см орчим давна.  Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-13    

Өнгөрсөн хоногт Алтайн уулархаг нутаг болон говь талын нутгаар түр зуур секундэд 20-23 метр хүрч ширүүсчээ

Өнгөрсөн хоногт  Баян-Өлгий, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Ховдын зарим газар, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Дорноговийн баруун хэсэг, Завхан, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговь, Хэнтийн нутгаар  0.0-26.0 мм бороо, хур тунадас орсноос хамгийн их нь Говь-Алтайн Шаргад 26.0 мм, Төв аймгийн Баянчандманьд 21.0 мм, Нийслэлийн Багануур, Тэрэлж, Хөвсгөлийн Жаргаланд 15-19 мм бороо орсон байна.

Ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор +3...+8 градус, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар  +19...+24 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байв. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор -1...-6 градус, Их нууруудын хотгор, говийн нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангийн тал нутгаар +9... +13 градус, бусад нутгаар +0...+5 градус хоносон байна.

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар салхи секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутаг болон говь талын нутгаар түр зуур секундэд 20-23 метр хүрч ширүүссэн байна.

 

 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/13

20 цаг

23 73
O
CF
Үзэгдэлгүй
1 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/13

27 80
O
CF
Дуу цахилгаантай аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store