Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир Идэр, Тэс голын хөндийгөөр 0....-4 градус хүйтэн хоножээ

Өнгөрсөн хоногт баруун болон төв, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын баруун урд хэсгээр 0.0-14.0 мм  бороо орсноос хамгийн их нь Завханы Цагаанхайрханд 14.0мм, Өмнөговийн Номгон, Сүхбаатарын Түвшинширээ, Баяндэлгэр, Хэнтийн Галширд 12.0-13.6мм бороо орсон байна.

Өчигдөр өдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +6...+10 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод, Дарьгангын тал нутгаар +26...+30 градус, бусад нутгаар +18...+24 градус байв.
 Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир Идэр, Тэс голын хөндийгөөр 0....-4 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар +10...+16 градус, бусад нутгаар +1...+9 градус дулаан хонов.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн шөнө 2.0мм бороо оров. Салхи зүүн өмнөөс 5-13 м/с. Өчигдөр өдөр +24 градус, өнгөрсөн шөнө +9 градус хонов.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/09/19

8 цаг

8 46
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2019/09/19

18 64
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store