Гол мөрний усны горимын тойм 2020-05-21

2020 оны тавдугаар сарын  хоёрдугаар арав хоног

  1. Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан ерөнхий хандлагатай байсан ба арав хоногийн дундаж утгаараа 2019 оны мөн үе болон олон жилийн дундажаас 5-35 см бага харин Үүр, Шишхэд голын хувьд 10-20 см ахиу байна.

 Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голын усны түвшин өнгөрсөн хугацаанд харьцангуй өөрчлөлт багатай буюу хоногийн түвшний өөрчлөлт 1-2 см байсан бол Идэр гол Их-Уул сум орчимд усны түвшин хугацааны эхээр хоногт 2-5 см нэмэгдээд аажим буурсан явцтай байна. Дээрх голууд арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 10-75 см бага түвшинд байгаа бол ус судлалын Идэр-Дээдтолгой, Урдтамир-Цэцэрлэг харуул орчимд 10-20 см ахиу байна. Идэр гол Идэр сум орчимд гол хатаж усгүй болсон байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж,  Туул, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Шивэрт зэрэг голуудын усны  түвшний хэлбэлзэл хоногт 1-5 см байсан ба арав хоногийн дундаж түвшинг 2019 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 10-60 см бага байна. 

Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 1-5 см буурсан хандлагатай байсан бол Орхон голын дагууд өнгөрсөн хугацаанд хоногийн түвшний өөрчлөлтгүй шахам байлаа. Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагуух арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 20-60 см бага байна.

   2.Номхон далайн ай савын гол, мөрөн

   Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз болон Их Хянганы нуруунаас усжих Халх голын дагууд усны түвшин арав хоногийн дунд хүртэл аажим буураад хугацааны сүүлээр хоногт 5-10 см нэмэгдсэн байна. Эдгээр голууд арав хоногийн дундаж утгаараа 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-40 см бага харин Халх гол Ялалт баг орчимд 20-35 см ахиу байна. Улз гол адгаараа хатаж усгүй болсон байна.

3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав           

            Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Чигэртэй, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 1-5 см нэмэгдсэн ба арав хоногийн дундаж түвшин олон жилийн дунджаас 10-45 см бага 2019 оны мөн үеийнхээс 5-45 см ахиу байна.  

Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Зүйл, Шарга,  Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Онги, Таац зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт харьцангуй өөрчлөлт багатай өнжсөн байна. Эдгээр голууд арав хоногийн дундаж утгаараа өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-70 см бага байна.

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн хугацааны турш хоногт 1-2 см буурсан явцтай ба арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон 2019 оны мөн үеийнхээс 10-75 см ахиу харин Баруунтуруун голын хувьд 10-15 см бага түвшинд байна.  

Тавдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлыг ерөнхийд нь дүгнэвэл  Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан буюу хоногийн түвшний өөрчлөлт байгатай байсан байна.  

Гадаргын усны судалгааны хэлтэс

                                                                                                                           2020-05-21

 

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/06/01

8 цаг

10 50
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/06/01

20 68
O
CF
Үүлшинэ

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store