Гол, мөрний усны горимын тойм 2019-05-12

2019 оны тавдугаар сарын нэгдүгээр арав хоног

           1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 1-2 см буурсан ерөнхий хандлагатай байсан байна.  Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин 2018 оны мөн үе болон олон жилийн дунджаас 20-45 см бага харин Үүр болон Эг голынх 10-40 см ахиу байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшний хоногийн хэлбэлзэл 2-5 см байсан ба арав хоногийн дундаж утгаараа  олон жилийн дунджаас 10-65 см бага өмнөх оны мөн үеийнхээс 5-20 см ахиу байна. 

Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Шарын гол, Туул, Сэлбэ, Улиастай, Шивэрт зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан хандлагатай ба арав хоногийн дундаж түвшин олон жилийн дунджаас  10-55 см ахиу харин 2018 оны мөн үеэс 10-30 см бага түвшинд байна.

5 дугаар сарын нэгдүгээр арав хоногийн турш Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд усны түвшний хоногийн  хэлбэлзэл 1-2 см байсан ба арав хоногийн дундаж түвшин Сэлэнгэ мөрний дагууд олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеэс 10-55 см бага харин  Орхон голын хувьд олон жилийн дунджаас  10-30 см бага өмнөх оны мөн үеийнхээс 5-20 см ахиу байна.

     2.Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтэй нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Барх, Балж, Эг, Онон голын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 5-10 см буурсан бол бусад голуудын хувьд хоногийн түвшний хэлбэлзэл багатай байсан байна. Дээрх голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеэс 5-15 см ахиу харин Хэрлэн голын нийт уртын дагууд 10-60 см бага түвшинд байна.

      3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав                

            Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Дундцэнхэр, Төгрөг, Сагсай,  Чонохарайх зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 1-2 см буурсан ба арав хоногийн дундаж утгаараа 2018 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-60 см бага устай байна.

Хангай нурууны өврийн Чигэстэй, Богд, Буянт, Хожуул, Хүнгүй, Яруу, Завхан, Зүйл, Түй, Шаргалжуут, Цагаантуруут, Онги зэрэг голуудын усны түвшний хэлбэлзэл өнгөрсөн хугацаанд хоногт 1-2 см байсан ба  арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн жилийн мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 10-80 см бага байна.

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Хариг зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт харьцангуй хэлбэлзэл багатай байсан ба арав хоногийн дундаж утгаараа 2018 оны мөн үеэс 5-30 см бага түвшинд байлаа.  

Тавдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хандлагатай байсан байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

2019.05.12

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/07/18

8 цаг

20 68
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/07/18

25 77
O
CF
Аянга цахилгаантай аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store