Аялал жуулчлалын өвлийн арга хэмжээнүүд зохиогдож буйтай холбогдуулан Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүл, мөсний зузааны байдлын талаар мэдээлэх нь

Хөвсгөл аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд зохиогдож буй томоохон ажлын нэг нь “Хөх сувд 2019 “ мөсний баяр юм.Энэ жилийн мөсний баярын арга хэмжээ 3 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Хөвсгөл нуурын усан замын дагуу зүүн эрэг орчимд Хүй толгой гэдэг газар болохоор төлөвлөгдөж байна. Энэхүү баярыг угтан Хөвсгөл аймгийн УЦУОШТ, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Усан замын тээвэр зохицуулалтын алба, Цагдаагийн газар гэсэн байгууллагуудаас ажлын хэсэг гаран 2019 оны 1 дүгээр сарын 3,7-ны өдрүүдэд Хатгал тосгоноос Ханх сум руу явдаг мөсөн замын дагуу 17 цэгт  /цэг хоорондын зай 0.5-4  км/ мөсийг цоолж хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан  59 см байлаа. Хэмжилтээс харахад Хатгал тосгоны ойролцоох 6-н цэгт хийсэн хэмжилтийн мөсний дундаж зузаан 68 см харин Ханх орчмын 11 цэгт хийсэн хэмжилтийн мөсний дундаж зузаан 55 см байсан ба мөсөнд хар, цагаан хил, далд өрх зэрэг үзэгдэлүүд ажиглагдаж байна. Ус судлалын Хөвсгөл-Хатгал, Хөвсгөл-Ханх харуул орчимд мөсний зузаан 2019 оны 2 дугаар сарын 20-нд 115  см байсан ба энэ нь  олон жилийн дунджийн орчим байна. Хэдийгээр мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио дагууд мөсний зузаан харилцан адилгүй тул тээврийн хэрэгсэл зорчихыг хориглох шаардлагатай байна. Мөн түүнчлэн нуурт  хар, цагаан хил,  далд өрх их байгаа тул ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.  

                                                                 

 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/05/20

14 цаг

17 62
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2019/05/20

18 64
O
CF
Багавтар үүлтэй

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store