Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 

Иймд гэр бүлээрээ агаарт гарахад тохиромжтой цаг агаартай байгааг дуулгахад таатай байна. 

2020 оны 03  дугаар сарын 27-ны 20 цагаа­с 03 дугаар сарын 28-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулааан, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө Халх голын хөндийгөөр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрнэ. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/06/04

11 цаг

19 66
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2020/06/04

23 73
O
CF
Үүлшинэ

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store