Онцлох мэдээ:          Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна. Цаашид ихэнхи нутгаар үргэлжилсэн бороо орж  жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-06-17

Амралтын өдрүүдээр зарим газраар хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

5 дугаар сарын 18-наас 19-нл шилжих шөнө буюу амралтын өдрүүдээр Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар, 19-ний өдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Эдгээр үзэгдлийн улмаас замд халтиргаа гулгаа үүсэж, зам даваа хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, төөрөх, даарах, осгох, мал цасан шуурганд уруудах, цасанд дарагдах нөхцөл бүрдэж болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна. 

<< Буцах
Улаанбаатар - 2019/06/17

17 цаг

18 64
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/06/17

21 69
O
CF
Бороо

11 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store