Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ                 Дөрөвдүгээр сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-50 см нимгэрч  мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж  байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-04-01

Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байх төлөвтэй

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Цаашлаад 23-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар,  25-нд  баруун  болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23, 26-нд зарим газраар, 24-нд говь талын нутгаар, 25-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 

<< Буцах
Улаанбаатар - 2020/04/07

23 цаг

4 39
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2020/04/07

9 48
O
CF
Үүлшинэ

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store