Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ                 Дөрөвдүгээр сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-50 см нимгэрч  мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж  байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-04-01

Агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2020.03.16-2020.03.22/

 

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2020 оны 3-р сарын 16-22-ны өдөр/

 

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Улаанбаатар хотын өнгөрсөн 7 хоногийн  агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Бөхийн өргөө, Баруун 4-н зам, Амгалан, Цахилгаан станц орчим  агаарын чанар “Бага бохирдолтой” , бусад хэсгээр  “Цэвэр” болон  “Хэвийн” түвшинд байсан байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/04/10

17 цаг

14 57
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2020/04/10

15 59
O
CF
Цэлмэг

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store