Онцлох мэдээ: Арванхоёрдугаар сарын гуравны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан улам нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-12-03

Агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2019.08.05-08.11/

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2019 оны 8-р сарын 05-11-ний өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

 Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар “Цэвэр” болон “Хэвийн” түвшинд байлаа. Улаанбаатар хотын томоохон авто замын зангилаа Баруун 4-н зам орчимд азотын давхар исэл, Амгалан цахилгаан станцын орчим хүхрийн давхар исэл “Бага бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/12/08

23 цаг

-15 5
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/12/08

-7 19
O
CF
Үүлшинэ

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store