Онцлох мэдээ:          Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна. Цаашид ихэнхи нутгаар үргэлжилсэн бороо орж  жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-06-17

Агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2018.09.24-09.30/

Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ

/2018 оны 9-р сарын 24-30-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотод 7 хоногийн эхний 3 хоногт цаг агаар хүйтэрч галлагаа нэмэгдсэн ба салхины эрчим их байсантай холбоотойгоор агаарт тоосонцрын агууламж ихэсч агаарын чанар “Бага зэргийн бохирдол”-той түвшинд хүрсэн байна. Хамгийн их бохирдолтой PM10 тоосонцрын агууламжийг 2017 оны мөн үетэй харьцуулахад 3 хувиар бага, 24 цагийн дундаж хамгийн их агууламж Агаарын чанарын стандартаас 2.4 дахин их байлаа. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Улаанбаатар - 2019/06/17

17 цаг

18 64
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/06/17

21 69
O
CF
Бороо

11 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store