Онцлох мэдээ: 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг гол Хантай баг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 70-130 см давсан байдалтай байна. 7 дугаар сарын 19-нд Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин 10-25 см нэмэгдэнэ. Мөн Үүр, Байдраг, Шар-Ус, Хархираа, Түргэн, Хариг, Намир, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 15-55 см давсан хэвээр байна. Ирэх өдрүүдэд бараг нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй ба жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр тул нийт ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-07-18

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/07/18

11 цаг

23 73
O
CF
Бороо
1 м/с

ӨНӨӨДӨР - 2019/07/18

25 77
O
CF
Аянга цахилгаантай аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store