
Ажиглалтын мэдээ > Цаг агаарын мэдээ
Шинэчлэгдсэн: 2018-04-16 10:03:31
Цаг агаарын 7 хоногийн тойм
Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм
( 2018 оны 4 дүгээр сарын 09-ний 08 цагаас 2018 оны 04 дүгээр сарын 16-ны 08 цаг хүртэлх )
Тунадас: Өнгөрсөн 7 хоногт Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговийн өмнөд, Хөвсгөлийн хойд, Өвөрхангай, Сүхбаатарын баруун, Дорноговийн баруун болон зүүн хэсгээр хур тунадас ороогүй, бусад нутгаар 0,0-17,4 мм хур тунадас, нойтон цас орсоноос хамгийн их нь Увсын зүүн хойд, Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун, Өвөрхангай, Хэнтийн хойд, Сэлэнгийн зүүн хэсэг болон Булганы ихэнх нутгаар 8,1-17,4 мм хур тунадас нойтон цас оров.
Зураг-1
Агаарын хамгийн их температур: 7 хоногийн эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаарч хамгийн дулаан нь Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар +20,0...+31,3 градус хүрч дулаарсан байна.
Зураг-2
Агаарын хамгийн бага температур: 7 хоногийн дунд үеэр цаг агаар муудсанаас шөнөдөө ихэнх нутгаар хүйтэрч хамгийн хүйтэн нь Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12...-21 градус хүрч хүйтэрсэн байна.
Зураг 3
Cалхи: 11-нд баруун зүгийн нутгаар,12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст цаг агаар муудаж ихэнх нутгаар салхи 10-14 м/с, говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр зарим үед секундэд 22-26 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон болон цасан шуурга шуурав.
Зураг 4.
Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын талбай дээрх цасны зузааны хэмжилтээр Дорнодын хойд хэсгээр
0-9 см цастай байна.
Зураг 5
Улаанбаатар хот орчмоор: 12-нд 7,0-9,0 мм хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурав. Хугацааны дунд үеэр хүйтэрч шөнөдөө -7....-10 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаан байв.
Урьдчилан Мэдээлэх Хэлтэс

Онцлох мэдээ
23 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2018/04/22



6 м/с


Шинэ мэдээ

