
Ажиглалтын мэдээ > Цаг агаарын мэдээ
Шинэчлэгдсэн: 2019-12-10 09:19:47
Цаг агаарын 1 хоногийн тойм
2019 оны 12 дугаар сарын 09-ний 08 цагаас 2019 оны 12 дугаар сарын 10-ны 08 цаг хүртэлх
цаг агаарын тойм
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төв аймгийн ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай Өмнөговийн хойд, Ховдын өмнөд хэсгээр 1-27.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчин, Завханы Баянтэст 27 см, Завханы Тосонцэнгэл, Их-Уулд 21 см, Увсын Хяргасд 19 см, Сэлэнгийн Бугант, Хүдэр, Хөвсгөлийн Жаргалант, Завханы Баянхайрхан, Тэс, Цагаанчулуут, Хэнтийн Дадалд 13-14 см, Увсын Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Завханы Баян-хайрхан, Түдэвтэй, Цагаанхайрхан, Алдархаан, Хөвсгөлийн Цагаан-үүр, Чандмань-Өндөр, Хэнтийн Баян-Овоо, Баян-адарга, Батноров, Батширээт, Гурванбаян, Сүхбаатарын Сүхбаатар,Түмэнцогт 9-11 см зузаан цастай байна.
Тунадас: Өнгөрсөн хоногт Өвөрхангай, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар, Архангай, Хэнтийн өмнөд, Завхан, Баянхонгор, Төв, Өмнөговь, Дорнодын зарим газраар 0.0-4.0 мм цас орсон ба хамгийн их нь Сэлэнгийн Ерөө, Дундговийн Эрдэнэдалайд 4.0 мм, Өвөрхангайн Хужирт, Хархорин, Дорноговийн Улаан Уул, Өвөрхангайн Баруун Хайрхан, Зүйлд 3.0 мм цас орсон байна.
Температур их: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Эг Үүр, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -9...-16 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр газраар -2...+6 градус, бусад нутгаар -3...-9 градус хүйтэн байв.
Температур бага: Өнгөрсөн шөнө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -22...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр газраар -9...-14 градус, бусад нутгаар -14...-22 градус хүйтэн хонов.
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун 4-9 м/с, өдөртөө Алтайн салбар уулс, говь талын нутгаар 12-14 м/с, Баянхонгорын Баянцагаанд түр зуур 20 м/с хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө 0.5 мм цас орсон. Салхи баруун хойноос 3-8 м/с. Өдөртөө -7...-8 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23 градус орчим, бусад хэсгээр -17...-18 градус хүйтэн байв.

Онцлох мэдээ
20 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2019/12/10



8 м/с


Шинэ мэдээ

