Ажиглалтын мэдээ > Голын усны тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2018-10-22 13:24:04

Хэвлэх

Гол, мөрний усны горимын тойм 2018-10-21

2018 оны аравдугаар сарын хоёрдугаар арав хоног

  1. Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн турш 5-10 см буурсан бол бусад голуудын хувьд түвшний өөрчлөлт багатай өнжсөн байна. Эдгээр голуудын усны түвшинг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-30 см ахиу байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир ба Урдтамир голын усны түвшин өнгөрсөн арав хоногт аажим буурсан хандлагатай байсан ба энэ нь 2017 оны мөн үийнхээс 10-45 см ахиу түвшинд байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сөгнөгөр голын усны түвшинг 10 сарын эхний арав хоногтой харьцуулбал 10-35 см буурсан бол жижиг голууд болох Сэлбэ, Шарын голын усны түвшин харьцангуй хэлбэлзэл багатай өнжсөн байна. Эдгээр голуудын усны түвшин өмнөх оны мөн үеэс 25-90 см их байна.

Сэлэнгэ мөрөн болон Орхон голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх арав хоногоос 10-35 см буурсан ба 2017 оны мөн үеийнхээс 10-90 см ахиу буюу нэлээд элбэг устай байна.  

   2.Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Онон, Балж зэрэг голын усны түвшин өмнөх  арав хоногоос 5-15 см багассан ба Хурх, Эг голд мөсөн зах үүсч шингэн зайр гүйх үзэгдэл зонхилон ажиглагдаж байна. Хэнтий нурууны  арын голуудын усны түвшин өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-40 см ахиу байна.

             3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав                

            Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Турган, Сагсай, Чигэртэй Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан явцтай ба Сагсай, Харбут голд мөсөн зах үүсч дунд зэргийг зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна.   

Хангай нурууны өврийн Чигэстэй, Богд, Буянт, Хүнгүй, Яруу, Завхан, Зүйл, Шарга, Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Онги, Зэгстэй, Таац зэрэг голын усны түвшин өнгөрсөн хугацаанд хоногийн түвшний хэлбэлзэл багатай байсан ба 2017 оны мөн үеэс 10-100 см ахиу түвшинд байна.

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хариг зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн хугацааны турш аажим буурсан хандлагатай байв.  

Аравдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний  усны түвшин аажим буурсан явцтай байсан ба цаг агаар харьцангуй дулаан байгаатай уялдан ихэнх гол мөрөнд тогтвортой  мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна. 

Гадаргын усны судалгааны хэлтэс

2018.10.22

 

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2018/10/22

20 цаг

0 32
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2018/10/22

5 41
O
CF
Үүл багаснa

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store